Basin of many rivers
 

ТАВАН ГОЛ ЖУУЛЧНЫ БААЗАД ТАВТАЙ МОРИЛ

fiverivers_logo
Амар амгалангийн орон


Таван гол жуулчны бааз нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутагт орших "Олон Голын Бэлчир" хэмээх байгалийн үзэсгэлэнт газар байрладаг. Олон Голын Бэлчир нь Дэлгэрмөрөн, Бүгсэй, Идэр, Чулуутын голууд нийлж цутган Сэлэнгэ мөрний эхийг үүсгэдэг "ТАВАН ГОЛ"-ын байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар бөгөөд Монгол орны гадаргын усны онцгой ихийг цуглуулж байдаг нэн сонирхолтой газар юм.

Бид та бүхэнд тав тухтай орчин, найрсаг хамт олны үйлчилгээ, нарийн төлөвлөсөн нэг болон олон өдрийн СОНИРХОЛТОЙ, МАРТАГДАШГҮЙ, ГАЙХАМШИГТАЙ аялалуудыг санал болгож байна.


БИДНИЙ ОНЦЛОГ


selenge riverҮзэсгэлэнт байгалиар хүрээлэгдсэн таван голын бэлчирээр мориор аялаж нэгэн өдрийг амьд байгалийн анирт дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломж.

motort zaviШөнийн тэнгэрт гялалзах одот ертөнцийг орчин үеийн шилдэг технологи бүхий одны дуранг ажиглан тольдох боломж.

stargazingБолор мэт цэвэр тунгалаг Дэлгэр мөрний хөвөөгөөр өгсөж уруудан каяакинг хийж усны урсгалыг харан алжаал ядаргаагаа тайлангаа адал явдлыг мэдрэх боломж.

motort zaviИдэрийн голд цутгадаг Бүгдгээний голын цутгал хэсэг, хүний хөл хүрээгүй Монгол орны хамгийн өндөр хадан хясаануудын үзэх боломж

motort zaviМоторт завиар урсгал дөлгөөн Таван голын бэлчирээр зугаалж байгалийн өвөрмөц тогтоцыг ажиглан, салхины сэвшээг мэдрэх боломж.

motort zaviБүгсэйн голын эргэн тойрон бартаат замын дугуй унаж байгалийн сайханд ганцаар зугаалж сонирхолтойгоор өдрийг өнгөрүүлэх боломж.

hikingЧаргайтын амны дагуу Боривт уул руу явган аялалд гаран уулын орой дээрээс Таван голын бэлчир, үзэсгэлэнт байгалийг бүтнээр харах боломж.

motort zaviИх хотын чимээ шуугианаас хол, Үзэсгэлэнт байгалиар хүрээлэгдсэн анир чимээгүй тайван орчинд алжаал тайлах боломж.


ХОЛБОО БАРИХ

+976 - 7015 8006

+976 - 7015 8001

info@khtour.mn
БИДНИЙ ХАЯГ

Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн
чөлөө – 46, Улаанбаатар-13381,
Монгол улс.

АЖЛЫН АНКЕТ ТАТАХ
БИДНИЙ БАЙРШИЛ
© 2016 "Хотгойд Тур" ХХК.